Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт ой долоон сартай хүүхэд нүхэн жорлонд унаж, амиа алджээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг Ховд аймгийн Жаргалант суманд гарсан байна.

Тус сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт өгчээ. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гурван минутын дараа очиход нэг ой долоон сартай Н охин 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байжээ.

Алба хаагчид 5 минут ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.