Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Засварын үеэр барилга нурж, гурван иргэн дарагджээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 11-р хороонд засварын үеэр барилга нурж гурван иргэн дарагдсан осол өнөө өглөө гарчээ.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд СБД-ийн 11-р хороонд барилга нурж, хүн дарагдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллалаа. Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Засвар, үйлчилгээ явагдаж байсан барилгад гурван хүн дарагдсан бөгөөд аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж, ГССҮТ-д хүргээд байна. Үлдсэн нэг иргэнийг гаргах ажлыг яг одоо зохион байгуулж байгаа" гэв.

Цагдаагийн байгууллагын зүгээс засварын үеэр гарсан уг ослыг улс төржүүлэхгүй байхыг хүслээ.