Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын даалгавар задрахгүй цагдаа, тагнуулын байгууллагын хяналтад байгаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар БСШУСЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ шалгуулагчдад хандан шалгалтын төвөө сайтар нягтлахыг анхааруулав. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 50 шалгалтын төвд ЭЕШ явагддаг байсан бол энэ жил 85 байрыг бэлдсэн.

Шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол нэлээд гардаг тул шалгуулагчид шалгалт өгөх байраа сайтар нягталж, мэдэж аваарай.

Өмнөх онуудад бичиг баримтаа шалгуулаад шууд ордог байсан бол энэ жил шалгуулагчдын эрүүл мэндийн байдал, биеийн халууныг хэмжих зэргээр нэмэлт цаг шаардагдах тул хуваарилалтыг нарийвчлан гаргасан" гэлээ. 

Түүнчлэн шалгалтын материал, даалгавар задрах эрсдлийн талаар "Шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах ажлыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтын алба хамтран нууцлалын өндөр түвшинд хянаж байгаа. Сэдэв даалгавар ямар нэгэн байдлаар ил болохгүй, задрахгүй" гэв. 

Энэ жил шалгалт дууссаны дараа шууд засалт хийгдэж дүн гарна. Уг үйл явцыг шууд дамжуулалтаар үзүүлэхээр болжээ. Үүний дээр Боловсролын үнэлгээний төвөөс их, дээд сургуулиудын консорциумтай хамтран хуваарь сонголтыг бүрэн цахимжуулах ажил хийгдэж байгааг БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ хурлын үеэр мэдээлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/261893855243900/