2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
07:00
S32
11°
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
15°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°

Бизнес эрхлэгч залуус 13:00 цагт Сүхбаатарын талбайд жагсана

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Бизнес эрхлэгч залуус эсэргүүцлээ илэрхийлж байна. Нэгдүгээр сарын сүүлчээс хойш цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм тогтоохдоо өнгөрсөн таван сарын хугацаанд тэдэнд чиглэсэн дорвитой зүйл хийгээгүй хэмээн тэд үзэж байна. Засгийн газраас тодорхой арга хэмжээ авсан ч жижиг, дунд бизнес эрхлэгчид урсгал зардал, зээл, түрээсээ төлсөөр байгаа бөгөөд төлж чадахгүй нь дампуурч байгааг "Бизнес эрхлэгчдийн нэгдэл" нэрээр фэйсбүүкт нэгдсэн залуус хэлж байна. 

Гэтэл эрх баригчид сонгууль хийхдээ коронавирустэй холбоотой бүх хорио цээрийг өөрсдөө зөрчиж, хүмүүсийг тэвэрч, үнсэж, уулзалт зохион байгуулж, хүүхдүүдээр ухуулга хийлгэж байгааг тэд эсэргүүцэв. Энэ талаар BRB компанийн захирал Э.Жадамба "Эрх баригч, дарга нар өнөөдөр сонгуулиа хийж, наадмаа хийе гэж байна. Коронавирусийг хойш тавьж, мартсан. Тэгсэн хэр нь жижиг, дунд бизнес эрхлэгч залуус биднийг Америкт цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст  залуу шиг, амьсгалж чадахгүй байна, эдийн засгаа жаахан чөлөөлөөд өгөөч, бид бүх журмаа мөрдөөд үйл ажиллагаа явуулж, ажил хийж, мөнгө олъё гэхээр боож байна. Иргэдийн эрүүл мэнд чухал гэчихээд сонгууль хийх болохоор иргэд хамаагүй гэж байна. Энэ шударга бус байдлыг бид эсэргүүцэж, жагсаж байгаа юм" гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэдний энэ санааг шог зураач С.Цогтбаяр ийнхүү зурж өгчээ. 

Тус нэгдлийн зүгээс 2021 он дуустал бизнесийнхний дансыг хаахгүй байх, муу зээлдэгч болгохгүй байх, бизнесийн зээлийн хүүг 3-6 хувьд хүргэх зэргээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих таван шаардлага бүхий хүсэлт гаргасан байна. 

x