Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Бээжин хотын хүнсний захад гарсан халдварыг бараа бүтээгдэхүүнээр дамжиж гаднаас зөөвөрлөгдсөн гэж үзэж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 цар тахал тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ-д

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 14-нд тус улсад 25,400 гаруй хүн шинээр халдвар авчээ. Нийт халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 2,063,000 гаруйд хүрч, 115,200 гаруй хүн эндлээ.

Бразилд

Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 17,100 гаруй хүн шинэ тохиолдол, 612 нас баралт бүртгэгдсэн байна. Батлагдсан халдварын нийт тоо 867,600 гаруй, нас баралт 43,632 боллоо. Мөн эдгэрсэн тохиолдол 9,000 гаруйгаар нэмэгдэж, нийт эдгэрсэн тохиолдол 388,400-д хүрсэн бол өнөөдрийн байдлаар 435,000 гаруй хүн халдвартай байна.

ОХУ-д

Нийт халдварын тоо 528,900-д хүрсэн.

БНЭУ-д

Энэтхэгт өчигдөр 11,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 320,900 гаруйд хүрсэн. Халдварын тархалт тус улсын Махараштра мужид хамгийн өндөр байгаа бөгөөд тус улсын нийт халдварын гуравны нэг нь бүртгэгдээд байгаа. Тус улс бүртгэгдсэн халдварын тоогоор дөрөвдүгээрт бичигдэж байна.

Европын бүсэд

Халдварын тохиолдол, нас баралт, эрчимт эмчилгээ хийлгэх иргэдийн тоо тогтвортой буурч байна. Тиймээс ирэх долоо хоногоос зарим улс орнууд хоорондын хилээ нээх, хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж байна.

БНСУ-д

Тус улсад Ням гарагт 37 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь тус улсын дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь Сөүл болон Кёнги аймагт бүртгэгджээ.

БНХАУ-д

Ням гарагт БНХАУ-д 49 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 39 нь тус улсын дотоодын халдвар бөгөөд 36 тохиолдол нь Бээжин, гурав нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Хубэй мужид бүртгэгдсэн гурван тохиолдол нь Бээжинд бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал болох нь тогтоогдсон.

Бээжин хотод зургаадугаар сарын 11 хүртэл 56 хоногийн турш халдвар илрээгүй байсан тул Фэнтай дүүргийн Шинфади захад гарсан халдварыг бараа бүтээгдэхүүнээр дамжиж гаднаас вирус зөөвөрлөгдсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Ням гарагийн байдлаар Бээжин хотын 8 дүүрэгт халдвар бүртгэгдэж, нийт 79 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7 шинж тэмдэггүй тохиолдол эмнэлгийн хяналтад оржээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/288221759037306/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.