Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.14/

ikon.mn
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.14/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2643355265912367/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 7 сая 853 мянган хүн өвчилж, 431,000 хүн нас баржээ.

Сүүлийн 7 хоногт өвчлөл 100,000-аас дээш тохиолдлоор нэмэгдэж байна. 

Өнөөдрийн байдлаар 4 сая хүн эдгэрч, 3.3 сая хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 126,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 13,000-аар, нас баралт адил байна.

АНУ, Өмнөд Африк, Зүүн Өмнөд Азийн улсуудад, Ойрх Дорнод ялангуяа Пакистан, Энэтхэгт өвчлөл өндөр байна.

Энэтхэгт нийт өвчлөл 300,000 гаруйд хүрч, 9,000 хүн нас барсан нь цар тахлын оргил үе гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. 

ОХУ-д өвчлөл 24 цагийн дотор 8,706 хүнээр нэмэгджээ. 520,000 хүн өвчлөөд байна.

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Чита улсад өвчлөл нэмэгдэж, 43-101 тохиолдол болжээ.

Тувад 101 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 2,304 болж, 4 хүн нас баржээ.

Манай улсын хувьд ажиглалтад 2,607 хүн байна. Тусгаарлах ажиглалтад 1-5 насны 87 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 30, уч өвчтэй 80 хүн байна. Эдгээр хүмүүст 32 их эмч, 55 резидент эмч эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн төмөр замын 12 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 5,554 хүнд тандалгаа хийсэн. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Шуурхай утасны апп-д АНУ, Швед улсаас холбогдож тусгай үүргийн онгоцын хуваарийн талаар асуужээ.

Иргэд амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайн угаах, хүн хоорондын зайг барих нь чухал байна.

БНХАУ, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж магадгүйг эрдэмтэн судлаачид хэлж байна. Иймээс анхаарлаа сулруулж болохгүй" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.