Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.13/

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 13
iKon.MN

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.13/

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/574108370179506/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 7,727, 000 хүн  өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цаг өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна.

Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа. 

ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тува улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа.

Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Ажиглалтад шинээр 535 орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.