Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: COVID-19 халдвараас сэргийлэх вакцинуудын сүүлийн шатны туршилт долдугаар сараас эхэлнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа АНУ-д туршигдаж буй COVID-19 халдварын эсрэг вакцинуудын сүүлийн туршилт долдугаар сараас эхлэх талаар дуулгав.

Тэрбээр хэлэхдээ "АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Модерна компанийн хөгжүүлж буй COVID-19 халдвараас сэргийлэх вакцины туршилтын сүүлийн шатны судалгаа долдугаар сард эхлэхээр болжээ.

Тухайн туршилтын хоёрдугаар шатанд нийт 300 хүнийг хамруулж, хүний дархлаа уг вакцинд ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалсан бол ирэх сард эхлэх сүүлийн шатны туршилтад нийт 30 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцины гуравдугаар шатны уг судалгаагаар нь аюулгүй байдал болон үр дүнтэй эсэх хамгийн гол дүгнэлт гарах учиртай" гэдгийг онцолж байв.

Үргэлжлүүлэн "Түүний дараа,

  • Наймдугаар сард Оксфордын их сургууль болон Астра Зенека компанийн хамтран хөгжүүлж буй вакцин,
  • Есдүгээр сард Жонсон ба Жонсон компанийн халдвараас сэргийлэх вакцины гуравдугаар шатны туршилт тус тус эхэлнэ гэх мэдээллийг АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний төвийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Тэрбээр “Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах ажил маш амжилттай явж байна. Туршилт судалгааны дүнд бид нэгээс илүү буюу хэд хэдэн вакцин гаргаж авч чадах болов уу гэсэн хүлээлттэй байгаа” гэжээ.

Дээрх туршилтуудыг АНУ-ын 50 муж, улсыг хамруулах юм байна" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/279482563421096/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.