Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэмж авах хүүхдийн тоо 231 мянгаар өсөв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний таван сард 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 272.5 тэрбум төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авч буй хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 231 мянгаар нэмэгдсэн байна. 

Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний таван сард 2.2 сая иргэнд 475.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 12%
  • Олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 74.6 хувиар өссөн байна.

Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд оролцсон нийт хүний тоо өсөхөд хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо дээр дурдсанчлан 231.7 мянгаар буюу 25.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооны судалгаагаар үзжээ.