Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.11/

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.11/

https://www.facebook.com/iKonNews/videos/1676191472549030/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинаа 7,439,000 хүн өвчилж, 417,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт шинээр 127 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8,400 гаруй хүн шинээр халдвар авсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл өмнөх өдрөөс 70-79 хүнээр нэмэгдсэн.

Манай орны хувьд Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс 3 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг буудлуудад байршуулсан.

ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, ЗӨСҮТ-ийн баг 175 хүний ачаа тээш, нэг онгоц, найман автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Ажиглалтад 263 хүн шинээ орж, долоон хүн гэрийн тусгаарлалт руу шилжээд өнөөдрийн байдлаар нийт 1,638 хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаар 124 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан бол Шуурхай аппликейшнээр хоёр улсаас гурван иргэн холбогдож зөвлөмж авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.