Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: 11 сая хүн амтай Өмнөд Судан улсын хоёр хүн тутмын нэг нь халдвар авсан байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.12/

https://www.facebook.com/iKonNews/videos/279482563421096/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 7,575,000 хүн өвчилж, 422,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 124,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.

Коронавируст халдвар АНУ, Өмнөд Америк, Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн улсуудад эрчтэй тархаж, нэмэгдэж байна. 11 сая хүн амтай Өмнөд Судан улсын хоёр хүн тутмын нэг нь халдвар авсан байна. Төв Азийн орнуудаас Тажекистан, Киргизстан, Казахстанд халдвар эрчтэй тархаж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8,779 хүн шинээр халдвар авжээ. Манай улстай хил залгаа бүсүүдэд халдвар нэмэгдсээр байгаа. Тувад хөл хорионы хатуу дэглэм тогтоосон байгаа ч халдвар нэмэгдсээр байна. Тиймээс Увс аймгийн Давст сумынхан онцгой анхааралтай байхыг дахин сануулж байна.

Өчигдөр Токио-Улаанбаатарын онгоцоор 261 зорчигч ирсэн. Тэднээс 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, бусад иргэдийг буудлуудад байрлууллаа.

17 хүн шинээр ажиглалтад орж, 137 хүн ажиглалтаад гараад одоогийн байдлаар нийт 1,518 хүн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 142 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшнээр гадаадын гурван улсаас гурван иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.