Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын финтек салбарын анхны нээлттэй бондыг “ЛэндМН ББСБ” ХК гаргахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани “ЛэндМН ББСБ” ХК хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдах “ЛЭНДМН БОНД”-ыг гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авлаа. Энэхүү бонд нь Монголын хөрөнгийн зах зээл дээр финтек компанийн гаргаж буй анхны нээлттэй бонд юм.

“ЛэндМН ББСБ” ХК нь санхүүгийн хүртээмжтэй байдлыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэх цоо шинэ финтек шийдэл буюу гар утастай хүн бүрт зориулсан хамгийн хялбар цахим зээл, цахим төлбөр тооцооны шийдлийг Монголын санхүүгийн салбарт амжилттай нэвтрүүлж, өнөөг хүртэл зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан ажилласаар байна. 2018 онд гаргасан “ЛэндМН хувьцаа” нь Монголын финтекийн салбарын анхны хувьцаа, анх удаа гар утасны аппликейшнээр захиалга авсан хувьцаа болж, захиалгын хэмжээгээрээ хөрөнгийн зах зээл дээр түүхэн шинэ рекордыг тогтоож байсан билээ. 

“ЛЭНДМН БОНД” нь Монгол Улсын Татварын багц хуулиуд шинэчлэгдсэний дагуу нээлттэй өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татвар 5% болж буурсны дараа гарч буй анхны нээлттэй бонд бөгөөд үүний үр дүнд хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж авах боломжтойгоороо онцлог юм. “ЛэндМН ББСБ” ХК-ийн үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор гаргаж буй тус бонд нь 1 жилийн хугацаатай, нэг бүр нь 100,000₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 17% хүүтэй бөгөөд нийт 5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх зорилготой юм. 

ЛЭНДМН БОНД-ын талаарх албан ёсны танилцуулга 2020 оны 6 сарын 11-ний өдрийн 19:00 цагаас “ЛэндМН ББСБ” ХК-ийн албан ёсны Facebook хуудас болох LendMN цахим хуудсаар явагдах ба нэмэлт мэдээллийг дараах хаягаар болон бусад брокерийн компаниудаас авч, бонд худалдан авах захиалгаа өгөх боломжтой.

Захиалга өгөх арга болон хугацаа:

SuperUp аппликейшнээр:

Андеррайтераар:

Эхлэх:  2020.06.11-ний өдрийн 10:00 цаг

Дуусах: 2020.06.17-ны өдрийн 23:59 цаг

Эхлэх:  2020.06.15-ны өдрийн 10:00 цаг

Дуусах: 2020.06.19-ны өдрийн 15:00 цаг

 

SuperUp аппликейшнийг татах: 

 

 

Андеррайтер:

  • “Ард Капитал Групп ҮЦК” ХХК

            Хаяг: Сити Центр, 10 давхар, 1003 тоот

            Утас:  7731-0262 

  • “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК

            Хаяг: Блю Скай Тауэр, 4 давхар, 406 тоот

            Утас:  7011-080

“ЛэндМН ББСБ” ХК болон “ЛЭНДМН БОНД”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцаарай. Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн 7707-0101 болон андеррайтеруудын холбогдох утсанд хандана уу.

/Үнэт цаасны танилцуулга: https://lend.mn/postdynamic.html?article=3125358442175551753/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.