Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрт хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх өдрүүд эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN

Гурав дахь жилдээ зохиогдож буй "Өгөөмөр" өдрүүд эхэлж байна.

Та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагдаад байдаг эд зүйлс, ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом гээд бүхий л эд зүйлсээ "Өгөөмөр" өдөр арга хэмжээний үеэр бусдадаа хуваалцах боломжтой.

Цар тахлын энэ үед ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу эд зүйлсийг байршил, хаягаар нь очиж авах юм байна.

#uguumurcity хаштаг ашиглан байршил хаягаа бичих юм.

Цуглуулалт хийх өдрүүд:

  • 6 сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт
  • 6 сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт
  • 6 сарын 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулна.

Хэрвээ та Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгөх боломжтой гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.