Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боож унаган гар утсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ.

Энэ тухай дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.

Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ.

Уг хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.