Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Honda компанийн компьютерын сүлжээг хакерууд барьцаалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Honda компанийн дотоод сүлжээ кибер халдлагад өртсөнөөс дэлхийн хэд хэдэн орон дахь үйл ажиллагаа нь тасалдсаныг тус компани өчигдөр мэдээлжээ.

Даваа гарагт Япон дахь үйлдвэр нь хэсэг хугацаанд зогссоны дараа буцаж хэвийн горимд шилжсэн байна. Умард Америкийн салбаруудын үйл ажиллагааг Мягмар гарагт багтааж сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдээлжээ. АНУ дахь салбар офисоо түр хааж, ажилчдаа тараагаад байгаа гэнэ.

Их Британи дахь Honda компанийн үйлдвэр цар тахлын улмаас хаагдаад байгаа ба нээгдэх хугацаанд нь энэ удаагийн халдлага нөлөөлөхгүй гэж автомашин үйлдвэрлэгчийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Snake” гэгддэг ransomware төрлийн вирус Honda компанийн дотоод сүлжээнд тархсан гэнэ. Энэ нь компьютерт хадгалагдаж буй мэдээллийг кодлон барьцаалдаг бөгөөд их хэмжээний мөнгө төлсөн тохиолдолд буцааж сэргээдэг юм.

 

Эх сурвалж: The Verge