Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: 358 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд.

Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна.

"Увс аймгийн Давст сумаар морьтой хил нэвтэрсэн иргэдэд давтан шинжилгээ хийнэ"

Манай улстай хил орчим ОХУ-ын Чита, Эрхүү, Тува зэрэг бүсүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хяналтаа сайжруулсан байна. Энэ бол бидэнд маш тодорхой дохио өгч байна. Зургаан сар хамгаалсан амжилтыг эвдэх эрсдэл байгаа. Жишээлбэл, Увс аймгийн Давст сумаар хоёр хүн морьтой хил гарсан. Хил гааль маш сайн хяналттай байгаа энэ үед тэдгээр иргэд цоорхой гаргалаа. Тухайн хоёр иргэний эхний шинжилгээг зургаадугаар сарын 4-нд хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дараагийн хяналтын шинжилгээг давтан хийнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/288737768927489/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.