Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жагсаал цуглаантай холбоотойгоор АНУ-ын 50 мужийн 28-д нь халдвар дахин нэмэгдэж бүртгэгдсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.10/

https://www.facebook.com/iKonNews/videos/691171108329206/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавируст халдвараар 7,303,000 хүн өвчилж 412,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянган хүн шинээр өвчилж, 2,000 хүн нас барлаа.

Европт байдал сайжирч байгаа хэдий ч дэлхий дахинд байдал улам бүр дордож байна. Энэ талаар ДЭМБ-ын захирал өчигдөр мэдэгдэхдээ "Эерэг үр дүн гарч байгаа орнууд байгаа хэдий ч бардам байдал, хэт хангалуун байх гэдэг нь том аюул. Дахин коронавируст халдвар дэгдэх магадлатай учраас бардам сэтгэлээр хандаж тайвширч болохгүй" хэмээн дэлхийн олон оронд анхаарууллаа.

Жишээлбэл, АНУ-д жагсаал цуглаантай холбоотойгоор 50 мужийн 28-д нь халдвар дахин нэмэгдэж бүртгэгдсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8,594 хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс 44-87 хүнээр нэмэгдсэн. Эрхүүд хамгийн олон буюу 286 хүнээр өвлөлийн тохиолдол нэмэгдлээ. Эрхүү, Тувад сүүлийн 14 хоногийн турш өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Тувад энэ долоо хоногоос эхлэн 14 хоногийн хатуу хорионы дэглэм тогтоожээ. Тиймээс манай Увс аймаг ялангуяа Давст сумын иргэд онцгой анхааралтай байхыг зөвлөж байна.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 58 хүн ажиглалтад орсон бол 187 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 1,882 хүн ажиглалтад байна" гэв.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.