Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Далай ламын цомог ирэх сард гарна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төвдийн Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай Лам өөрийн сургааль, залбирлыг хөгжмийн аятай хослуулсан цомгийг ирэх сард гаргахаар болжээ.

Бүтээхэд таван жил зарцуулсан “Inner World” (Дотоод ертөнц) цомог түүний 85 насны ойд зориулагдаж байгаа гэнэ. 

Долдугаар сарын 6-нд хүмүүст хүрч эхлэх цомог 11 аялгуут залбирал/сургаалиас бүрдэх ажээ.

Цомгийн нэгдүгээрт бичигдсэн “Compassion” (Нигүүлсэл) бүтээлийг өчигдөр нийтэд урьдчилж тараасан юм.

“Хөгжмийн хүчийг ашиглан аз жаргалын эх үндэс болсон энэрэнгүй сэтгэлийн сургаалийг олон хүнд түгээх боломжтой” гэж Далай лам цомог гаргах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Хоёр настайдаа 13 дугаар Далай ламын хойд дүрээр тодорсон гэгээнтэн 1959 онд Төвдөөс Энэтхэгт дүрвэн ирж, Хималайн нурууны Дарамсала сууринд 60 гаруй жил амьдарч байгаа юм.

Түүнийг дагаж Төвдөөс 80,000 орчим хүн ирж энэ нутагт суурьшсан гэдэг.

Эх сурвалж: The Guardian