Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Тахилтын давааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож, хоёр иргэн нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ оны зургаадугаар сарын 08 буюу өнөөдөр өглөө 06:00 цаг орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт дөрөвдүгээр багийн нутаг "Тахилтын давааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож хоёр иргэн нас барсан харамсалтай осол гарчээ. 

Тодруулбал, Тоёота Приус-11 маркийн автомашины жолооч Ж /50 настай эрэгтэй/, зорчигч М /41 настай эрэгтэй/ нар нас барж, зорчиж явсан гурван иргэн гэмтжээ. Одоогийн байдлаар тухайн хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иймд жолоочид та бүхнийг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.