Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин өгнө

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээр  нийслэлийн Онцгой байдлын албанд нисдэг тэрэг, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай мэдээлсэн юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжиж Гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлэгдэхээс тодорхой тооны машинуудыг Нийслэлийн Онцгой байдлын газарт хуваарилуулж нийслэлийнхээ ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглуулахаар болжээ.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, 3 нисдэг тэрэг нийлүүлэгдэнэ хэмээн хотын Захирагч С.Амарсайхан мэдээллээ.

Мөн хотын төвд нисдэг тэрэг буулгах газар талбайн талаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч судалгааг хийж байгаа аж.