Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ жижиг, дунд бизнесээ дэмжихэд 56 тэрбум ам.доллар зарцуулна

Г.Од
2020 оны 6 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк 2020 оны зургаадугаар сарын 1-нд мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.

Харин энэ хугацаанд зээлийн хүүний төлбөр зээл олгосон банкуудад төлөгдөх учир орлого нь тасрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед банкуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад Хятадын төрөөс энэхүү арга хэмжээг авч байгаа юм. 

Хятад нь энэ оны улсын төсвийн алдагдлыг 1 их наяд юань буюу 140 тэрбум доллараар  нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх тусламжийг санхүүжүүлэх, зах зээлээ сэргээх зорилгоор Засгийн газрын бонд гаргана гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдсэн.

Зураг