Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тэгш бус хуваарилагдсан хувь тавилангаа өөрчлөх боломж бол ХУРИМТЛАЛ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Эхийн хэвлийгээс мэндлэх тэр л агшинд миний энэ дэлхий дээр амьдрах хувь тавилангийн ихэнх хувь нь шийдэгддэг.

Учир нь хэн нэгэн төрөхдөө хааны удмын цорын ганц угсаа залгамжлах ханхүү болж байхад, хэн нэгэн нь төрөхдөө өнөөдөр идэх юм олдох болов уу гэх санаа зовнил дүүрэн айлын хүү хүү болж төрдөг. Ингээд бодохоор надаас шалтгаалдаггүй амьдралын тэгш бус хуваарилалт гэмээр... 

Залуу насаа хэрхэн өнгөрүүлэх вэ? хэмээх номд дурдсанчлан бүх хүнд төрсөн цагаас нь эхлээд тэгш хуваарилагдсан нэг зүйл бол цаг хугацаа гэж би боддог.  

Бүх хүнд адилхан өгөгддөг 24 цагийг нандигнаж, үнэ цэнэтэйд тооцон бүгдийг амжуулах гэж хичээдэг нэгэн байхад, энэ цаг минут дахиж ирэх юм шиг эсвэл удааширчихсан юм шиг тоолгүй өнгөрөөдөг нэгэн байдаг нь харамсалтай. Надад ч тийм үе байв.

Хүмүүс юмыг мөнгө гээд бодохдоо илүү гамтай, соргог ханддаг тул 24 цагийг мөнгөөр орлуулж нэгэн тооцооллыг хийж үзье.  

Таны дансанд өглөө бүр 240,000 төгрөг ордог байв. Энэ мөнгийг та тухайн өдрөө зөвхөн өөртөө зарцуулах эрхтэй бөгөөд зарцуулж чадаагүй бол тэгээд л устана. Тиймээс та аль болох өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулж, тодорхой хэсгийг нь хуримтлалынхаа дансанд хийж, мөнгөнийхөө үнэ цэнийг гаргаж чадвал үнэхээр ухаалаг нэгэн. Харин хуримтлуулах нь байтугай зарцуулж ч чадахгүй за одоохон гэж хойш суусаар орой болгоод, эцэстээ хоосон үлдвэл дэндүү харамсалтай хэрэг. Ингээд бодохоор цаг хугацаагаа хайрлахгүй байхаас өөр аргагүй.

Үүгээр дамжуулан хэлэхийг хүссэн зүйл маань хүн бүрт тэгш олгогддог дараагийн нэг боломж нь хуримтлал юм байна гэдгийг ойлгосон явдал. Үүнийг ухаарсандаа би их олзуурхдаг.   

Хэн нэгэн нь ирээдүйн өөрийнхөө төлөө хуримтлалыг хичээнгүйлэн үүсгэж байхад, хэн нэгэн нь зөвхөн өнөөдрөө бодоод амьдарч байна.

Миний өнөөдөр хадгалсан 1,000 төгрөг ирээдүйд намайг аврах хамгийн том бамбай болно гэдэгт би итгэдэг.  

Дэлхий нийтээрээ өнөөдөр цар тахлаас болж өмнө тооцоолж байгаагүй эрсдэлтэй нүүр тулж буй энэ үед боломжоо ашиглаж чадсан хүмүүс хуримтлалынхаа үр шимийг хүртэж, бага эрсдэл үүрч, хувь тавилангаа өөрчилж болдогийг би өөрийн биеэр мэдэрч байна. Энэ нь надад цаашдаа ч хуримтлалдаа илүү нухацтай хандах том сургамж болж үлдсэн.

Танд гэсэн боломж бий юм шүү. Ирээдүйн өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө хуримтлал үүсгэх боломж одоо ч хажууд чинь байна. Тогтмол хугацаанд хуримтлалдаа орлого нэмж, мөнгөө өсгөхийн зэрэгцээ, нэмээд урамшуулал авах боломжийг Голомт банк аль хэдийнээ олгож эхэлсэн бөгөөд  би ч энэ боломжийг олж авсандаа талархдаг.

Өөрт өгөгдсөн боломжоо атгаж чаддаг хамгийн ухаалаг нэгэн байхад тань амжилт хүсье.  

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.