Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.08/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.08/

https://www.facebook.com/iKonNews/videos/565742384334699/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар 7,081,000 хүн өвчилж 405 мянган хүн нас барсан байна. Найм хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Одоогийн байдлаар 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8,984 хүн шинээр халдвар авсан бөгөөд манай хил залгаа нутгуудад халдвар эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тиймээс хил залгаа аймгууд өндөр сэрэмжтэй байхыг дахин анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 1,224 хүн ажиглалтад байгаа. Нэг хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн.

119 дугаарт холбогдож байгаа иргэд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, тэр дундаа зусланд гарахад ямар дэглэм баримтлах талаар зөвлөгөөг түлхүү авч байна. Шуурхай аппликейшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд танилцууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.