Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс коронавирусээс бүрэн чөлөөлөгдсөнөө зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш Шинэ Зеланд улс анх удаа ганц ч Covid-19 өвчтөнгүй болсныг эрүүл мэндийн яам нь өнөөдөр зарлажээ.

Тус улсад эмчилгээ хийлгэж байсан сүүлчийн өвчтөн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Өнөөдөр үдээс хойш Шинэ Зеланд улсын засгийн газар коронавирусийн цар тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцлах эсэх шийдвэрээ зарлахаар болжээ.

Тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 1,504 хүрснээс 22 нь нас барж, 1,482 нь бүрэн эдгэрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters