Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: БЗД-ийн сонгуулийн 23-р тойрогт 3 мандатын төлөө 36 хүн өрсөлдөж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 15
iKon.MN
НЭГ. УИХ-ын 23-р тойрогт 36 хүн нэр дэвшиж байна

Тус тойрог нь сонгуулийн 3 мандаттай. Улстөрийн нам, эвслийн 24, бие даан 12 хүн нэр дэвшиж байна.

Нэр дэвшигчдийн танилцуулга:

(Зурагтай нэр дэвшигчийн нэрэн дээр нь дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой. Хэрэв танилцуулгаа илгээх бол ЭНД дарна уу)

Уншиж байна ...

Сонгогчийн боловсролд:  

Сонгогчид та бүхэн санал өгөхдөө хуулийн дараах заалтуудыг бодолцож сонголтоо хийх хэрэгтэйг анхаарна уу.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т заасан "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэжээ. Сонгогч та 3 хүнийг сонгохдоо заавал нэг нам, эвслийн төлөөлөл байх албагүй гэдгийг анхаарна уу.

Мөн  тус хуулийн 71.10.-т зааснаар "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Саналын хуудасны загвар:

 

 

ХОЁР. МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Тус тойрогт нэр дэвшигчдийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг зарим сонгосон сэдвээр харьцуулбал:

Нам, эвсэл Боловсрол Эдийн засаг Хүүхдийн эрх Эрүүл мэнд
1

МАН

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу) 

Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ.  Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно.  Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ. Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.
2

АН      

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ. Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 
Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа сувилагч бэлтгэх сургуулиудыг дэмжинэ.
Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.
3

Монголын ногоон нам 

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)  

“Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулна. Бага насны хүүхэд болон СӨБ-ын түвшинд эцэг, эх байх боловсролыг олгож, хүүхдийн өсөлт, хөгжил, боловсролд нь тэнцүү анхаарсан хөтөлбөртэй болно.   ААН-ийн албан татварын орлогын хэмжээгээр шатлалтай болгож, жилд 200 тэрбум төгрөгөөс их орлоготой ААН-д 80 хүртэл хувийн ашгийг албан татвар ногдуулах “Баячуудын татварын тухай” хуулийг санаачлан хэрэгжүүлнэ.
Бохир усыг цэвэршүүлэн хүнсний хэрэгцээнээс бусад зүйлд дахин ашиглах орчин үеийн техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх замаар “Ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэхээр ажиллана. 
 
Өсвөр насны хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн мөлжлөгөөс найдвартай хамгаалж, тэдний чөлөөтэй өсөн бойжих эрхийг эдлүүлнэ.

Түүнчлэн “Хүүхэд бол хүн” хэмээн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д тусгасан эрхийг хамгаалах, бодитоор эдлүүлэх аргачлалыг боловсронгуй болгож, “Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага”-ын чадамжийг төгөлдөржүүлнэ.
Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлж, хувь хүний өвчний түүхийг цахим картын нэгдсэн сүлжээнд оруулах бөгөөд эмч мэргэжилтнүүдийн цалин, нэмэгдэл, урамшуулал, шагналын тогтолцоог эрүүл мэндийн дэвшилтэт даатгалтай холбон боловсронгуй болгоно.
“Хүүхэд бүрд нэг аяга сүү” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулсан “Тохируулгатай ” ажлын байр бий болгоно.
4

Та бидний эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил, эзэмшүүлнэ.
Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө.

"Өрх бүрд орон сууц" хөтөлбөр боловсруулна.
Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.

Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. 
5

ШИНЭ эвсэл  

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)  

Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно.   Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ.
6

Зөв хүн электорат эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд  тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ.
Дээд боловсролыг гурван жилд эзэмших боломж бүрдүүлж, төрийн сангийн зээлд хамрагдах үйл явцыг нээлттэй, шударга болгохоос гадна өрхийн орлого, оюутны сурлагын амжилтаас хамаарсан сургалтын зардлын хөнгөлөлт болон төрийн сангийн тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.
Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана.
Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгоно. 
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ.
Улаанбаатар, Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлүүлж, бүхэлд нь олон нийтэд нээлттэй, тайван амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.
Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна.

Эх хүүхдийн эндэгдэл болон зүрх, судас, хорт хавдраас шалтгаалсан нас баралт, осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тохиолдлыг бууруулах тодорхой зорилтууд тавив.
7

Хөгжлийн хөтөлбөр нам   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

2021 оноос ЭЕШ-ын онооны 25%-ийг Монгол бичиг, Монгол хэлний найруулга, зөв бичих дүрмийн хичээлээр тооцох журамд шилжүүлнэ.
Шинжлэх ухаан, инновацын салбарын санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгийн 2.5%-тай тэнцэх хэмжээнд тогтоож, их, дээд сургуулиудад туршилтын лаборатори, судалгаа шинжилгээний баазтай байх шаардлагыг үндэсний стандарт болгон мөрдүүлнэ.
Төв банкны бодлогод өөрчлөлт хийж, гадаадын мөнгө хүүлэгчдийг хязгаарлаж, арилжааны банкууд, ББСБ, ХЗХ-ны хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохоос гадна үндэсний мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлж, доллар төгрөгийн харьцааг ойртуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр авах бараа үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгчдээс авдаг болох системийг хэвшүүлэн, бичил бизнесийг дэмжих сан бий болгоно. Урлагийн гоц авьяастай хүүхдүүдийг гадаадын алдартай сургуульд бэлтгэдэг байсан уламжлалыг сэргээж, хөгжмийн консерватори байгуулна.
Сум, орон нутагт спортын тэмцээн зохион байгуулж, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа биеийн тамирт зарцуулах боломжийг нэмэгдүүлнэ.
Иргэдийн амь насанд аюул учруулж буй түгээмэл өвчнийг дэлхийн түвшинд оношилж, эмчлэх үндэсний төвүүдийг төрөлжүүлэн бэхжүүлэхээс гадна түргэн тусламжийг 5-10 минутад очих хэмжээнд хүртэл тоог нь нэмэгдүүлнэ.
Эмнэлгүүдийг орчин үеийн технологиор тоноглож, нарийн шинжилгээг ЭМД-аар хийдэг болгож, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэн, хүнсний бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийг дэмжих нэмэлт витаминаар баяжуулан үйлдвэрлэнэ.
8

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлж, ясли, СӨБ, ЕБС-д хамрагдалтыг 80%-д хүргэх нөхцөл бүрдүүлнэ.
Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж, өндөр шалгуураар үнэ төлбөргүй сургах бодлогыг хуульчлахын сацуу эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зэргээр реформ хийнэ.
Газар тариалангийн салбарыг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн бодлого баримтална.

2020-2024 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 5.5 хувиас доошгүй байлгах ба үндэсний 9 том үйлдвэр байгуулж, 50,000 ажлын байр бий болгож, Үндэсний сэргэн мандалтын тусгай сан, Залуучуудын болон Гадаад худалдааны яам байгуулна. 
Хүүхдийн хүчирхийллийн тухай хууль боловсруулан батлуулж, УИХ-ын дэргэд Хүүхдийн дэд зөвлөл байгуулна.
Монгол эмэгтэй хүнийг жирэмслэхээс нь эхлээд хүүхэд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ. 
Үр хөндөлтийг зохицуулах тухай хууль боловсруулж, батлуулах бөгөөд монгол хүний дундаж наслалтыг 70-д хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болгоно.

Төрийн ба хувийн даатгалын хосолсон  системд шилжүүлэхийг хуульчлах, иргэн бүрийг иж бүрэн эрүүл мэндийн цогц оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөх, нарийн мэргэжлийн таван эмнэлэг барьж, анагаахын салбарыг урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ.
9

Зон олны нам  

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна.
Ажлын байр, цалин орлого, жижиг, дунд бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.


Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно. 
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 
10 Ард түмний олонхийн засаглал нам  (Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу) Боловсролын системд үндэсний түүх, хэл, соёл, уламжлалаараа хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаардаг болгох, үндэсний боловсон хүчнийг хэрэгцээ шаардлагад тохирсон хэмжээнд бэлтгэх бодлого боловсруулна.
“Ёс суртахуунтай Монгол иргэн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.
Иргэн бүрт баялаг бүтээх үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж үйл ажиллагааг нь дэмжих банк байгуулан үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг бүх талаар бодитой дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулах, худалдан авах чадварыг сайжруулах бодлого барих эрх зүйн орчинг бий болгоно.
Иргэдээ сайн сайхан, амар амгалан, аз жаргалтай амьдралд хүргэх. Байхгүй
11

Гэр хороолол хөгжлийн нам   

(Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Байхгүй Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг гэр хорооллын үйлдвэрлэгч рүү төвлөрүүлэх арга хэмжээ авна.      
                                                              
Уул уурхайн бүхий л баялгийг нийт ард иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, уул уурхайн компаниудыг дотоодын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг болгох хууль, эрх зүй бий болгоно.
Байхгүй Байхгүй

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр:

  1. Бие даан нэр дэвшигч Ж.Ганбаатарын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  2. Бие даан нэр дэвшигч Б.Батсайханы мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  3. Бие даан нэр дэвшигч С.Батчулууны мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  4. Бие даан нэр дэвшигч Б.Мөнхбатын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  5. Бие даан нэр дэвшигч Г.Жавхлангийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  6. Бие даан нэр дэвшигч Д.Батсүхийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  7. Бие даан нэр дэвшигч Ө.Эрдэнэболдын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  8. Бие даан нэр дэвшигч М.Энхдэлгэрийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
  9. Бие даан нэр дэвшигч Б.Баярмагнайгийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.
  10. Бие даан нэр дэвшигч А.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.
  11. Бие даан нэр дэвшигч Б.Баярбаатарын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.
  12. Бие даан нэр дэвшигч Ц.Минжингийн мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 
ГУРАВ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын байдал
  • Тус тойрогт нэр дэвшигчид дундаас өөрийн орлого хамгийн ихтэй нь АН-аас нэр дэвшигч Ж.Баясгалан байгаа бол гэр бүлийн орлого хамгийн ихтэй нь мөн л АН-аас нэр дэвшигч Д.Пүрэвдаваа байгааг та доорх графикаас харж болно.
  • Харин хамгийн их өртэй нь Та бидний эвслээс нэр дэвшигч Б.Батболд байна.

23-р тойрогт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг харьцуулбал:

ХОМ мэдээлэл уншиж байна...
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.