Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрог буюу ДОРНОГОВЬ аймагт нэр дэвшигчдийг танилцуулж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
НЭГ. УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт 12 хүн нэр дэвшиж байна

Тус тойрог нь сонгуулийн хоёр мандаттай. Улстөрийн нам, эвслийн 11 нэр дэвшигч, бие даан нэг хүн нэр дэвшиж байна.

Нэр дэвшигчдийн танилцуулга:

Уншиж байна ...

Сонгогчийн боловсролд:  

Сонгогчид та бүхэн санал өгөхдөө хуулийн дараах заалтуудыг бодолцож сонголтоо хийх хэрэгтэйг анхаарна уу.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т заасан "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно".

Мөн  тус хуулийн 71.10.-т зааснаар "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэдгийг анхаарах хэрэгтэй

ХОЁР. МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Тус тойрогт нэр дэвшигчдийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг зарим сонгосон сэдвээр харьцуулбал:

 
Нам, эвсэл Боловсрол Эдийн засаг Хүүхдийн эрх Эрүүл мэнд
1

МАН

/Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/                            

Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ.  Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно.  Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ. Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.
2

АН 

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ 

Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ. Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 
Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа сувилагч бэлтгэх сургуулиудыг дэмжинэ.
Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.
3

Та бидний эвсэл 

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/  

Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил, эзэмшүүлнэ.
Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө.

"Өрх бүрд орон сууц" хөтөлбөр боловсруулна.
Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.

Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. 
4

ШИНЭ эвсэл

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ 

Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно.   Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ.
5

Зөв хүн электорат эвсэл   

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ 

ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд  тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ.
Дээд боловсролыг гурван жилд эзэмших боломж бүрдүүлж, төрийн сангийн зээлд хамрагдах үйл явцыг нээлттэй, шударга болгохоос гадна өрхийн орлого, оюутны сурлагын амжилтаас хамаарсан сургалтын зардлын хөнгөлөлт болон төрийн сангийн тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.
Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана.
Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгоно. 
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ.
Улаанбаатар, Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлүүлж, бүхэлд нь олон нийтэд нээлттэй, тайван амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.
Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна.

Эх хүүхдийн эндэгдэл болон зүрх, судас, хорт хавдраас шалтгаалсан нас баралт, осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тохиолдлыг бууруулах тодорхой зорилтууд тавив.
6

Зон олны нам  

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ 

Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна.
Ажлын байр, цалин орлого, жижиг, дунд бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.


Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно. 
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 
7

Ард түмний олонхийн засаглал нам  

/Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ 

Боловсролын системд үндэсний түүх, хэл, соёл, уламжлалаараа хойч үеэ сурган хүмүүжүүлэхэд онцгой анхаардаг болгох, үндэсний боловсон хүчнийг хэрэгцээ шаардлагад тохирсон хэмжээнд бэлтгэх бодлого боловсруулна.
“Ёс суртахуунтай Монгол иргэн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоно.
Иргэн бүрт баялаг бүтээх үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж үйл ажиллагааг нь дэмжих банк байгуулан үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг бүх талаар бодитой дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
 
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулах, худалдан авах чадварыг сайжруулах бодлого барих эрх зүйн орчинг бий болгоно.
Иргэдээ сайн сайхан, амар амгалан, аз жаргалтай амьдралд хүргэх. Байхгүй

Бие даан нэр дэвшигчид:

1. Бие даан нэр дэвшигч О.Машбатын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 

ГУРАВ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын байдал
  • Хамгийн их хөрөнгөтэй нь МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан. Түүний хөрөнгийн хэмжээ 10.5 тэрбум төгрөг бөгөөд нийт хөрөнгийн 6.2 тэрбум төгрөг нь орон сууц барилга байгууламж аж.
  • Шинэ эвсэлээс нэр дэвшигч Ц.Гантулга хамгийн үнэ бүхий буюу 273 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 307 сая төгрөгийг малтай. Мөн тэрээр хамгийн их буюу 1.09 тэрбум төгрийн хадгаламж, 1.5 тэрбум төгрөгийн өртэй.
  • Хамгийн үнэ бүхий буюу 780 сая төгрөгийн газартай нэр дэвшигч бол "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшигч С.Мэндсайхан.
  • Харин хамгийн үнэтэй буюу 395 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй нэр дэвшигч нь “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Ч.Чимэдсүрэн байна.

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг харьцуулбал:

ХОМ мэдээлэл уншиж байна...