УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрог буюу Дундговь аймаг сонгуулийн хоёр мандаттай. Улс төрийн нам, эвслээс 12, бие даан хоёр хүн нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчдийн танилцуулга:
Сонгогчийн боловсролд:
Сонгогчид та бүхэн санал өгөхдөө хуулийн дараах заалтуудыг бодолцож сонголтоо хийх хэрэгтэйг анхаарна уу.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т заасан "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно".
Мөн тус хуулийн 71.10.-т зааснаар "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэдгийг анхаарах хэрэгтэй.
Тус тойрогт нэр дэвшигчдийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг зарим сонгосон сэдвээр харьцуулбал:
№ |
Нам, эвсэл |
Боловсрол |
Эдийн засаг |
Хүүхдийн эрх |
Эрүүл мэнд |
---|---|---|---|---|---|
1 |
МАН /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ. |
Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно. |
Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ. |
Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна. |
2 |
АН /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ. |
Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. |
Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ. |
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ. |
3 |
Та бидний эвсэл /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна. |
Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө. |
Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална. |
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. |
4 |
ШИНЭ эвсэл /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. |
НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно. |
Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ |
Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ. |
5 |
Зөв хүн электорат эвсэл /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ. |
Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана. |
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ. |
Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна. |
6 |
Зон олны нам /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ. |
Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна. |
|
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. |
7 |
Монголын ногоон нам /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/
|
“Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн өмчийн их, дээд сургуулийг хотхоноор зохион байгуулна. Бага насны хүүхэд болон СӨБ-ын түвшинд эцэг, эх байх боловсролыг олгож, хүүхдийн өсөлт, хөгжил, боловсролд нь тэнцүү анхаарсан хөтөлбөртэй болно. |
ААН-ийн албан татварын орлогын хэмжээгээр шатлалтай болгож, жилд 200 тэрбум төгрөгөөс их орлоготой ААН-д 80 хүртэл хувийн ашгийг албан татвар ногдуулах “Баячуудын татварын тухай” хуулийг санаачлан хэрэгжүүлнэ. |
Өсвөр насны хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн мөлжлөгөөс найдвартай хамгаалж, тэдний чөлөөтэй өсөн бойжих эрхийг эдлүүлнэ. |
Алсын зайны оношилгоо, эмчилгээний аргуудыг эмнэлэгт нэвтрүүлж, хувь хүний өвчний түүхийг цахим картын нэгдсэн сүлжээнд оруулах бөгөөд эмч мэргэжилтнүүдийн цалин, нэмэгдэл, урамшуулал, шагналын тогтолцоог эрүүл мэндийн дэвшилтэт даатгалтай холбон боловсронгуй болгоно. |
8 |
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Намын мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу/ |
Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлж, ясли, СӨБ, ЕБС-д хамрагдалтыг 80%-д хүргэх нөхцөл бүрдүүлнэ. |
Газар тариалангийн салбарыг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн бодлого баримтална. |
Хүүхдийн хүчирхийллийн тухай хууль боловсруулан батлуулж, УИХ-ын дэргэд Хүүхдийн дэд зөвлөл байгуулна. |
Үр хөндөлтийг зохицуулах тухай хууль боловсруулж, батлуулах бөгөөд монгол хүний дундаж наслалтыг 70-д хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болгоно. |
Бие даан нэр дэвшигчид:
1. Бие даан нэр дэвшигч Н.Соёмбын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.
2. Бие даан нэр дэвшигч П.Энхбаярын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.
Нэгдүгээр тойрогт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг харьцуулбал: