Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байх хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Шууд үзэх:

 /2020.06.07/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3040394376042833/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон,  нутаг дэвсгэрт бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 6.9 сая хүн өвчилсөн. 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан байна. Европын зарим оронд өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа.

Манай хойд хөршид хоногт 8,855 хүн халдвар шинээр авсан. Эрхүү, Тува, Читад халдвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад өвчлөл өндөр тархацтай байгаа. Тус мужид 1,498 хүн өвчилж, 4 хүн нас барсан.

Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байх хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн ОХУ-тай хил залгадаг аймгуудын малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ. 

Гадаадын 4 улсаас 8 иргэн холбогдож зөвлөгөө авсан

Өчигдөр манай улсад 59 хүн ажиглалтаас гарч, 1,242 хүн ажиглах байранд байна. Төмөр замын эмч нар орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 4,587 хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагийн хугацаанд 119 дугаарт 166 дуудлага ирсэн. 

Шуурхай аппликейшнд гадаадын 4 улсаас 8 монгол иргэн холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авлаа хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулав. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.