Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, говийн аймгуудад хүчтэй шороон шуурга шуурна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  

Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 18-20 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ