Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд хурдтай нэмэгдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар хурдтай нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын турш нэг өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 100,000 хүрдэггүй байсан юм.

Гэтэл тавдугаар сарын 21-нээс хойш тавхан өдөрт 100,000-аас бага тооны тохиолдол дэлхий даяар нэмэгдэж, бусад өдрүүдэд 100,000-ыг давсан байна.

Зургаадугаар сарын 3-ны өдөр нийт 130,400 шинэ тохиолдол нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлт болжээ.

Нэг талаас энэ нь оношилгооны тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талаас дэлхийн олон оронд оношилгоо хангалттай хийгдэхгүй байгаа тул бодитой тоо үүнээс ч өндөр байх магадлалтай.

Сүүлийн үед АНУ, Их Британи, Итали, Испани, Франц зэрэг улсуудад шинээр нэмэгдсэн халдварын тоо буурах хандлагатай байна.

Харин Өмнөд Америк, Ойрх Дорнод, Африкийн орнууд болон Энэтхэгт хурдтай нэмэгджээ.

Тухайлбал Ливи, Ирак, Уганда, Мозамбик, Хайти улсуудад өдөрт илэрдэг шинэ халдварын тохиолдол долоо хоног тутамд хоёр дахин, Бразил, Энэтхэг, Чили, Колумби, Өмнөд Африкт хоёр долоо хоног тутамд хоёр дахин нэмэгджээ.

Цар тахлын оргил үеийг өнгөрөөсөн гэгдэж байгаа Хятад, Өмнөд Солонгос, Герман улсуудад халдварын хоёр дахь давалгаа эхлэх аюул заналхийлж байна.

Халдварын хамгийн олон батлагдсан тохиолдолтой дэлхийн 10 орны тоо баримтыг Жон Хопкинсийн их сургуулиас гаргаснаар үзүүлж байна.

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

1,917,080

109,702

6%

2

Бразил

645,771

35,026

5%

3

Орос

458,102

5,717

1%

4

Их Британи

286,294

40,548

14%

5

Энэтхэг

246,622

6,946

3%

6

Испани

241,310

27,135

11%

7

Итали

234,801

33,846

14%

8

Перу

191,758

5,301

3%

9

Франц

190,759

29,145

15%

10

Герман

185,450

8,673

5%

 

Дэлхий дахинд

6,852,810

398,211

6%

Эх сурвалж: CNN