Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ маск зүүхийг уриаллаа

ikon.mn
2020 оны 6 сарын 6
iKon.MN

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ. 

Шууд үзэх:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2119839388161958/

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хүн амыг маск зүүхийг уриалж өмнөх зөвлөмжөө өөрчилж байгааг Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

Маск зүүх нь бүрэн хамгаалалт болохгүй ч тодорхой үр дүнтэй байгааг ДЭМБ хэлж хүн олноор цугласан газраар явахдаа иргэдийг зайлшгүй маск зүүх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан маск зүүхийг зөвлөжээ.

Гэхдээ маск зүүсэн ч гараа тогтмол угаах, бусдаас зай барих дэглэмээ үргэлжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэдэд сануулсан байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.