2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°

$2 саяар модтой чихэр авах санаа гаргасан Мадагаскарын боловсролын сайд ажлаасаа халагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг

Африк тивийн арал улс Мадагаскар коронавирусийн өвчлөлийг эмчилдэг ургамлын ханд бүтээснээ зарлаж байсан билээ.

Тус улсын ерөнхийлөгч Андри Разуэлина энэхүү шидэт хандыг өөрийн биеэр сурталчилж, Африк тивийн хэд хэдэн улс худалдаж аваад байгаа.

Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинжлэх ухаанаар батлагдаагүй аргыг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг анхааруулж байв.

Мадагаскарын Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн мөн ургамлын хандны Covid-19 өвчнийг эмчлэх чадварт эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм.

 
Мадагаскарын ерөнхийлөгч Covid-19 өвчнийг анагаагч ургамлын хандыг сурталчилж байгаа нь

Харин ерөнхийлөгч Разуэлина “Хэрвээ энэ аргыг Европын аль нэг улс нээсэн бол ингэж эргэлзэхгүй байсан. Энэ бол Африк тивд өрнөдийнхөн яаж ханддагийн илрэл” гэж хэвлэлд ярьж байв.

Саяхан Мадагаскар улсын боловсролын сайд ургамлын ханд уулгасны дараа гашуун амтыг нь дарах зорилгоор сургуулийн хүүхдүүдэд тус бүр гурван ширхэг модтой чихэр өгөх санаа сэдэж, үүнд $2 саяыг гаргахаар төлөвлөжээ.

Гэвч ерөнхийлөгч Разуэлина уг төлөвлөгөөг шүүмжилж, санааг гаргасан боловсролын сайдаа ажлаас нь чөлөөлжээ.

Мадагаскар улсад сүүлийн байдлаар коронавирусийн 1,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, долоон өвчтөн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

x