Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"INO-4800 вакцины эмнэл зүйн I болон II шатны туршилтыг энэ сард эхлүүлэхээр болсон"

Б.Сувд, iKon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 цар тахал тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

БНСУ-д Олон улсын вакцины институт болон Сөүлийн үндэсний их сургууль хамтран Эпидемийн бэлэн байдлын төлөөх түншлэл байгууллагын дэмжлэгтэйгээр, АНУ-ын INOVIO биотехнологийн компанийн хөгжүүлж байгаа INO-4800 вакцины эмнэл зүйн I болон II шатны туршилтыг энэ сараас эхлэн хийх болсноо зарласан байна. 

INOVIO компанийн төлөөлөгчийн мэдээлснээр туршилт ямар нэгэн саадгүй явагдсан тохиолдолд I шатны туршилтын үр дүнг есдүгээр сарын эхээр бэлэн болгоно гэдгийг тэрбээр хэллээ.  

АНУ

Зургаадугаар сарын 4-ний өдөр 14,600 гаруй шинэ тохиолдол, 827 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдварын тохиолдол 1.8 сая гаруй байгаагаас 107 мянга гаруй хүн энджээ. Тус улс шинэ коронавирусийн халдварын өвчлөлт, нас баралтаар тэргүүлж байна

Бразил 

Бразилд 30,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 614,900 гаруй боллоо. Нас баралт 1,473 тохиолдлоор нэмэгдэж, 34 мянга болсноор Бразил улс АНУ болон Их Британийн дараа бичигдэж байна. Өнгөрсөн 24 цагт тус улсад эдгэрсэн 16,000-аар нэмэгдэж, 254 мянган хүн эдгэрснээр бүртгэгдсэн байна. 

ОХУ 

Пүрэв гарагт ОХУ-д 8,831 хүн халдвар авч, 169 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн халдварын тоо 441,000 гаруй болжээ.

Иран

Иран улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3,574 тохиолдол, 59 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.  

Сүүлийн гурван өдөр дараалан тус улсад өдөрт шинээр 3,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа бөгөөд өссөн дүнгээр нийт халдварын тоо 164 мянга гаруй болж, дэлхийн хэмжээнд 11 дүгээрт бичигдэж байна. 

Ирэн улсад хамгийн сүүлд  гуравдугаар сарын 30-нд 3,000 бүртгэгдэн, түүнээ хойш халдварын тохиолдолд буурч байснаа сүүлийн өдрүүдэд ийнхүү нэмэгдэх болов. 

Номхон далайн баруун бүс

Япон улсад 4-ний өдөр 30 шинэ тохиолдол, 3 нас баралт нэмж бүртгэгдлээ.

Шинэ халдварын 26 нь дотоодын халдвар, дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Нийт халдварын тохиолдол 17,000 бүртгэгдсэнээс 96 хүн өчигдөр эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 903 боллоо.

БНСУ-д халдварын 39 тохиолдол нэмж бүртгэгдсэний 34 нь дотоодын халдвар байна. Пүрэв гарагийн байдлаар Инчеон болон Кёнги аймгийн сүмээс голомттой батлагдсан тохиолдлын тоо 66 болсон байна. Тэдний талаас илүү нь хувь нь хоёрдогч байдлаар халдвар авсан хүмүүс байна. 

 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/596005344359371/?t=562

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.