Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Их Британи зургаадугаар сарын 15-наас нийтийн тээврээр зорчих бүх хүн амны хаалт заавал зүүх шийдвэр гаргалаа"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "COVID-19 өвчний халдвар дэлхийн 216 улс орон, газар нутагт бүртгэгдэж, 6,688,000 хүн өвчилж, 392 мянган хүн нас бараад байна. Нийт гурван сая хүн эмчлэгдэж байгаа бөгөөд мөн гурван сая хүн эдгэжээ.

Сүүлийн 24 цагт халдварын 122,000 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5,000 хүн нас барсан байна. 

Манай улсад 12 хүн шинээр ажиглалтад орсон бол 288 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн хяналтад шилжив. 

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 10 эмч зорчигчдыг ажиглан ажиллаж байгаа бөгөөд 5,902 хүнд тандалт хийсэн халдварын сэжиг илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн 119 дугаарт өнгөрсөн 24 цагт 174 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Мөн АНУ, Индонез, Швед, Австралиас есөн монгол хүн утасдаж, зөвлөмж зөвлөгөө авлаа. 

Иргэд амны хаалт зүүх байдал суларлаа гэдгийг хэлж, анхааруулсан. Тиймээс хүн бүр амны хаалтаа зүүх хэрэгтэй. Үүнийг дэлхийн бусад улсад ч зөвлөсөөр байна. 

Амны хаалтны хэрэглээн дээр хамгийн хойрго байсан Их Британи улс хүртэл зургаадугаар сарын 15-наас эхлээд нийтийн тээврээр зорчиж байгаа бүх хүн амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргаад байна. 

Тиймээс иргэддээ маань гараа сайн угааж, амны хаалтаа зүүхийг анхааруулъя" гэлээ. 

Мөн халдварын шинж тэмдэг 15-30 насныхны гар, хөлийн хураагаар улаан, ягаан, хөх зүйл туурч,  халуу дүүгэх, хөндүүрлэх, хамрын үзүүр дээр юм гарах зэргээр илэрч байна. Ийм шинж тэмдэг илрээд халуурахгүй байвал сэжигтэй гэж үзэж, шинжилгээ хийлгэхийг зөвлөж байгааг хэллээ. 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/596005344359371/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.