Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: АНУ-д өчигдөр 25 мянган тохиолдол, 1,045 нас баралт шинээр бүртгэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 3-ны өдөр тус улсад 25 мянган шинэ тохиолдол, 1,045 нас баралт бүртгэгдлээ.

Тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 1.8 сая гаруй байгаагаас одоогоор 106 мянга гаруй хүн энджээ.

Бразил

Бразил улсад өчигдөр 28,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдлын тоо 584 мянгад хүрчээ.

Мөн өдөр 1,349 нас баралт шинээр бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 32,548-д хүрлээ.

Харин халдварын улмаас эмчлүүлж, эдгэрсэн хүний тоо 15 мянгаар нэмэгдэж, нийт 238 мянган хүн эдгэрсэн байна.

Тус улсад зургаадугаар сарын 3-ны өдрийн байдлаар 312,800 гаруй хүн идэвхтэй халдвартай байна гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНЭУ

БНЭУ-ын Эрүүл мэнд, гэр бүлийн яамны мэдээллээр Лхагва гарагт тус улсад 9,000 гаруй шинэ тохиолдол, 217 нас баралт нэмж бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 216,600 гаруй болсон бол нас барсан хүний тоо 5,815 болжээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр шинээр 52 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа.

Шинэ халдварын 51 нь дотоодынх нь халдвар байгаа бол бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 16,986 болсноос 14,770 хүн эдгэрчээ.

Харин халдвар аваад эндсэн хүний тоо 900-д хүрээд байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 39 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 33 нь дотоодынх нь халдвар байжээ.

Лхагва гарагийн байдлаар тус улсад:

  • Инчеон зэрэг аймгийн сүмээс голомттой батлагдсан тохиолдлын тоо өссөн дүнгээр 63,
  • Шөнийн клубийн голомтоос нийт 272,
  • Цахим худалдааны ложистик төвөөс нийт 119 тохиолдол батлагдсан гэж тус улсын Өвчний, хяналт сэргийлэлтийн төвийн өдөр тутмын мэдээлэлд дурдсан байна.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр шинээр нэг тохиолдол бүртгэгдсэн бол дахин дөрвөн шинж тэмдэггүй тохиолдол илэрчээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/183630669673261/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.