2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°
00:00
S31
14°

ФАТФ-аас өгсөн зургаан ажлын даалгаврын гурвыг нь ТЕГ хариуцан тайлагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг
Тагнуулын ерөнхий газар /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу зургаан ажлын даалгавар авсан. БНХАУ-д 2020 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар тус тус ФАТФ-аас өгсөн зургаан ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгааллаа.

ФАТФ-ын хяналтын жагсаалтад Монгол Улс орсноос хойш Тагнуулын ерөнхий газар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий СЯ, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж ажиллав. Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бүхий л талаар дэмжиж, холбогдох хууль, дүрэм, журмыг хурдан хугацаанд батлан хэрэгжүүлэв. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл нь ФАТФ-аас өгсөн нийт зургаан ажлын даалгаврын гурвыг хариуцаж түүнийг биелүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дор дурдсан үр дүнд хүрээд байна. Тухайлбал:

  1. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлж, гадаад улс, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгуудыг нээн ажилласны дүнд мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, гэмт хэргийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокуророор яллах ажиллагаа сайжирсан байна.
  2. НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулав. Хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг ЗГ-ын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрав.
  3. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ажлын хүрээнд “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг боловсруулан Тагнуулын ерөнхий газрын даргаар батлуулав. Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сургалт мэдээлэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлж удирдах, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн тогтолцоог бүрдүүллээ.

ФАТФ-аас Монгол Улс дөрвөн шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу зургаан ажлын даалгавар авсанаа хангалттай биелүүлсэн гэх хариуг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр  албан ёсоор ирүүлсэн бөгөөд гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээ авснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах юм. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангахад анхаарч ажиллана.

 

Эх сурвалж: ТЕГ

x