Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д болж буй үйл явдал Канадын ерөнхий сайдыг хэлэх үггүй болгов

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр тус улсын цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хуралд оролцохдоо АНУ-д болж буй үйл явдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Нэг сэтгүүлч түүнээс арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл, үймээн самууныг дарахын тулд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн хүч ашиглах гэж байгаа талаар болон Цагаан ордны гадна болж байсан тайван жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн талаар сэтгэгдлийг нь асуужээ.

Трюдо энэ асуултад хариулахаасаа өмнө нэлээд урт хугацаанд чимээгүй болсон юм. Ойролцоогоор 20 секунд бодсоны эцэст тэр “АНУ-д өрнөж буй үйл явдлыг бид бүгд айдас түгшүүртэйгээр ажиглаж байна. Хүмүүсийг сонсож, хүмүүсийг нэгтгэж, өнгөрсөн олон жилийн хөгжил дэвшлийн хажуугаар оршсоор ирсэн шударга бус зүйлсээ олж харах, ухаарах цаг ирээд байна” гэж хэлжээ.

Тэрбээр Дональд Трампыг шууд шүүмжлэхээс зайлсхийж, Канад улсад ч адилхан арьс өнгөний үзэл оршсоор байгаа, түүнтэй тэмцэх шаардлагатайг хэлсэн юм.

“Канадчууд бидэнд ч бас ийм асуудал бий. Африк гаралтай канадчууд, радикал үзэлтэй канадчуудын хооронд өдөр тутам ялгаварлан гадуурхалттай холбоотой зөрчил маргаан гарч байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй…. Үүнийг бид зөвхөн засгийн газрын хийх ажил гэж харалгүй, бүх канад хүмүүс нэгдэж, ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх ёстой” гэж Трюдо хариулсан байна.

Эх сурвалж: The Guardian