Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусдаг болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй.

Энэ дагуу Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг:

  • жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагт
  • бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09:00 байхаар захирамж гаргасан байдаг.

Захирамж ёсоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 2020 оны 6 дугаар сарын 1-нээс 08:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусдаг болжээ.

Энэ хуваарь нь 9 дүгээр сарын 1-н хүртэл хүчин төгөлдөр байх юм.

ЗАХИРАМЖ: