2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3,637 иргэнийг хамруулахаар болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн /2020.06.03/ байдлаар улсын хэмжээнд 90,000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.

Харин дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын 28-наас Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрөөс сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-ний өдрөөс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлжээ.

Жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй

Харин жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3,637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.

Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг энэ сарын 8-ны өдрөөс долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтдаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна. 

Мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй бөгөөд дээрх нөхцлийг хангасан иргэд заагдсан хугацаанд шалгалтдаа хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм.

 

Эх сурвалж: АТҮТ

x