2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°

"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд:

  • Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн найман сорьц
  • Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. 
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа. 

Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/289403975426410/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x