Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-ын Эрхүү, Тува, Читад коронавирусийн халдвар тохиолдол хоногт 28-210-аар нэмэгдсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.03/

https://www.facebook.com/iKonNews/videos/289403975426410/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдварын тохиолдол 216 улс оронд бүртгэгдэж, 6.4 сая хүн өвчилсөн. Уг өвчний улмаас гурван сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин одоогийн байдлаар 2.9 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108 мянган хүн уг халдвараар өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ" хэмээн тойм мэдээллийг танилцуулав. Манай хойд хөрш ОХУ-д өчигдөр 8,000 гаруй хүн шинээр халдвар авсан. Эрхүү, Тува, Читад 28-210 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн тархац буурахгүй байна.

Иймд ОХУ-тай хил залгадаг аймгуудад амьдарч байгаа иргэд амны хаалт зүүх, хил орчмын газраар явахгүй байх, хүн хоорондын зайгаа 1.5 метрээс багагүй байлгах зэргээр энгийн зөвлөмжүүдийг сахиж, анхаарал болгоомжтой байхыг дахин анхааруулъя" гэлээ.

Түүнчлэн дотоодын нөхцөл байдлын талаар "Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 185 байгаагаас 44 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 141 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өчигдөр 20 хүн шинээр ажиглалтад орсон. Одоогоор 1,812 хүн тусгаарлах байранд байгаагийн 116 хүн нь архаг хууч өвчтэй бөгөөд тэдэнд эмчилгээ, тусламж үзүүлэхээр 43 их эмч, 50 резидэнт эмч ажиллаж байна.

Төмөр замын эмнэлгийн мэргэжилтнүүд өчигдөр орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

Мөн өчигдөр 119 дугаарт 178 дуудлага ирснээс иргэд зонхилон урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн талаар мэдээлэл авснаас гадна иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмжлэл ирсэн" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.