Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд өрсөлдөх НЭР нэгтнүүд

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 606 хүн өчигдөр(зургаадугаар сарын 2-нд) Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан билээ. Тэгвэл томсгосон 26 тойргоос есөд нь ижил нэртэй нэр дэвшигч өрсөлдөхөөр байна. 

Тухайлбал, УИХ-ын 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт гурван Эрдэнэбат өрсөлдөх нь. МАН-аас Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, АН-аас Дондогдоржийн Эрдэнбат, Та бидний эвслээс Шагдаррагчаагийн Эрдэнэбат нар нэр дэвшиж байна. 

Тэгвэл зарим тойрогт овгийн үсэг болон нэр ижил дэвшигчид ч байгаа юм. Тухайлбал, УИХ-ын 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт хоёр С.Одонтуяа нэр дэвшиж байна. Нэг нь АН-аас нэр дэвшигч Салдангийн Одонтуяа, нөгөө нь Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс дэвшигч Сүхээгийн Одонтуяа. 

Сүхбаатар дүүрэг буюу 24 дүгээр тойрогт МАН-аас Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нэр дэвшиж буй. Тэгвэл Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам тус тойрогт Даваагийн Цогтбаатар хэмээх нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь. 

Ижил нэртэй нэр дэвшигчдийг доор жагсаав. 

Булган аймаг буюу 4 дүгээр тойрогт

  • Ж.Бат-Эрдэнэ - МАН
  • Б.Бат-Эрдэнэ - Бие даан нэр дэвшигч

Сэлэнгэ аймаг буюу 13 дугаар тойрогт

  • Ж.Эрдэнэбат - МАН
  • Д.Эрдэнэбат - АН
  • Ш.Эрдэнэбат - Та бидний эвсэл

Хөвсгөл аймаг буюу 17 дугаар тойрогт

  • Д.Ганболд - АН
  • М.Ганболд - Бие даан нэр дэвшигч

Баянзүрх дүүрэг буюу 23 дугаар тойрогт 

  • Б.Батсүх - Гэр хороолол хөгжлийн нам 
  • Д.Батсүх - Бие даан нэр дэвшигч 

Сүхбаатар дүүрэг буюу 24 дүгээр тойрогт 

  • Д.Цогтбаатар - МАН
  • Д.Цогтбаатар - Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

Баянгол дүүрэг буюу 26 дугаар тойрогт

  • С.Одонтуяа - АН
  • С.Одонтуяа - Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
  • Х.Ганхуяг - МАН
  • Х.Ганхуяг - Бие даан нэр дэвшигч 

Сонгинохайрхан дүүрэг буюу 28 дугаар тойрогт

  • Ш.Гантулга - Ард түмний нам
  • Ш.Гантулга - Ард түмний олонхийн засаглал

Хан-Уул дүүрэг буюу 29 дүгээр тойрогт

  • Б.Түвшин - АН
  • Э.Түвшин - ШИНЭ эвслээс тус тус өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.