Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск твиттерээс завсарлага авч байгаагаа зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын технологийн салбарын тэрбумтан Илон Маск өөрийн 35 сая дагагчдад Твиттерийн хэрэглээгээ түр завсарлаж байгааг Даваа гарагт зарлажээ.

Тэрбээр ямар нэг тайлбаргүйгээр “Хэсэг хугацаанд Твиттерээс гарч байна” гэж бичсэн байна.

Маск сүүлийн хэдэн өдөр SpaceX-ийн хөлөг NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг тойрог замд амжилттай хүргэсэн тухай, Жорж Флоидын амийг хөнөөхөд оролцсон гурван цагдаагийн офицер шийтгэл хүлээх ёстой гэх зэргээр твиттер хуудсандаа бичиж байв.

Твиттерийн идэвхтэй хэрэглэгч Маскын бичсэн зүйл өөрт нь эргээд гай болж байсан удаатай.

2018 онд тэр Теслагийн хувьцааны үнэ ханшид нөлөөлөх утгатай зүйлийг твиттер хуудсандаа бичсэний улмаас АНУ-ын Үнэт Цаасны Арилжааны Хорооноос $20 саяын торгууль хүлээж байв. Бусдын нэр хүндэд халдсан утгатай зүйл бичсэнийхээ төлөө шүүхэд дуудагдаж байсан бол бичсэн зүйлээ буцаан устгах явдал хэд хэдэн удаа гаргаж байжээ.

2019 оны сүүлээр Маск твиттерээс бүрмөсөн гарна гэж мэдэгдэж байсан ч гурван өдрийн дараа үргэлжлүүлэн хэрэглэж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider