Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д өчигдөр коронавирусийн халдварын 38 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалт АНУ, Бразил, ОХУ-д тэргүүлсэн хэвээр байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр онцолж, дэлхийн улс орнуудын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

"Коронавирусийн халдвар дамжих замд өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл, вирусийн халдварлах замд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Халдвараас хүн өөрийгөө сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүнээс зайтай байх, гараа сайн угаах, нүүр амандаа бохир гараа хүргэхгүй байх, агааргүй орчноос зайлсхийх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг ариун цэврийн энгийн дэглэмээ сахих явдал гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн хурлын үеэр шинжээчид нь онцолсон" гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр хэлсэн юм. 

Түүнчлэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд төв болон өмнөд Америкт халдвар эрчимтэй тархаж байгаа ба оргил үедээ хүрэх хараахан болоогүй гэдгийг анхааруулжээ.

АНУ

Тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Даваа гарагт 26 мянган шинэ тохиолдол 696 мянга гаруй нас баралт, нэмж бүртгэгдлээ. Нэгдүгээр арын 20-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш АНУ-д нийт дээ 1.8 сая хүн халдвар авч, 104 мянга гаруй хүн эндээд байна.  Халдварт хамгийн ихээр өртөн Нью Йорк мужид 371 мянга тохиолдол бүртгэгдэж, 29,800 гаруй хүн эндсэн. Мөн халдвар 100 мянгыг давсан мужууд байна.

Бразил улс

Өчигдөр 12 ,000 гаруй шин тохиолдол өчигдөр бүртгэгдэж, нийт халдварын тоо 526 мянга гаруй боллоо. Нас баралт шинээр 623 тохиолдлоор нэмэгдэж, 29,900  гаруйд хүрлээ. 211 мянга гаруй хүн эдгэрсэн бол 215 мянга гаруй хүн халдвартай байна.

ОХУ

Өчигдөр 9,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан  хүний тоо 414 мянга 800 гаруй болсон. Москва хотын хувьд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ зургаадугаар сарын 1-нээс эхлэн үе шаттай цуцалж эхэлж байгаа ба зарим үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээж эхэлсэн.

Мөн ирэх долоо хоногоос тус улсад авип авир /avip avir /эмийг халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд нэвтрүүлж эхэлнэ гэдгээ мэдээлсэн.

БНЭУ

Даваа гарагт 8,400 орчим шинэ тохиолдол, 230 нас баралт нэмж бүртгэгдсэн. Нийт халдварын тоогоор тус элс дэлхийн хэмжээнд долоодугаарт бичигдэж байна.

Иран

Халдвар өссөн хэвээр байна. Өчигдөр 2,979 тохиолдол 81 нас баралт шинээр нэмж бүртгэгдсэн.

Сингапур

Өчигдөр 408 тохиолдол  шинээр бүртгэгдсэн ба бүх тохиолдол нь гадаадын цагаач ажилчид байжээ. Одоогийн байдлаар тус улсын нийт халдварын тохиолдлын тоо 35,000 гаруй болсон.

БНСУ

Өчигдөр 38 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдсэн. Сүүлийн үед бүртгэгдсэн халдваруудын ихэнх нь Инчон болон Кёонги аймгууд дахь сүмүүдээс үүдэлтэй халдварууд байжээ.

БНХАУ

Өчигдөр гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол шинж тэмдэггүй 10 халдварын тохиолдлыг бүртгэсэн.  

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/668637743693944/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.