2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°
16:00
S32
24°

Армени улсын ерөнхий сайд гэр бүлийн хамт коронавирусийн халдвар авжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян болон түүний гэр бүлийнхэн коронавирусийн халдвар авсан тухай Даваа гарагт фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.

“Миний коронавирусийн шинжилгээний дүн эерэг гарлаа. Гэр бүлийнхний маань хариу бас эерэг гарлаа. Бидэнд одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн температур хэвийн байна. Гэрийнхэн маань бүгд тусгаарлагдаж, би гэрээсээ ажиллаж эхэлсэн” гэж Пашинян бичсэн байна.

Тэрбээр ажлын уулзалтын үеэр хэн нэгнээс халдвар авсан гэж үзэж байгаагаа мэдэгдээд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, бусадтай зайнаас харьцахыг иргэдэд уриалжээ.

Сүүлийн байдлаар Арменид коронавирусийн халдварын 9,282 тохиолдол бүртгэгдэж, 131 хүн нас бараад байгаа. Нэг сая хүнд оногдох халдварын тоогоор тус улс Иран, Францыг гүйцэж, Италийн хэмжээнд дөхөж байгааг тавдугаар сарын 29-нд Пашинян анхааруулж байв.

Кавказын нурууны өмнө талд оршдог Армени нь гурван сая орчим хүн амтай улс юм.

 

Эх сурвалж: ТАСС

 

x