Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Анх хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.

Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.

Өдгөө бид "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 68 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Жил бүр уг өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулж, нийтийг хамарсан олон ажил зохион байгуулдаг ч энэ жил дэлхийг цочроосон цар тахал дэгдсэний улмаас хүний бөөгнөрөл үүсгэлгүйгээр цомхон тэмдэглэж байна.

Ингээд 2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн фото сурвалжилгыг хүргэж байна.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг