2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°
00:00
S31
14°

Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг

ikon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг

  НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалагтай ярилцлаа.

-Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Та хүүхэд, гэр бүл, хувь хүний хөгжлийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байгаа нь анзаарагддаг. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр та ямар ажлуудыг хийж амжуулав, бид хамгаалж чадаж байна уу?

Миний хувьд эмэгтэй хүн, эх хүний хувьд аливаа асуудлыг нь ойроос, дотроос нь харахсан гэж хичээж ажилладаг. 2019 онд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд 2022 он хүртэл хэрэгжих 15 зорилт бүхий “Хүүхдэд ээлтэй хот” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар 250 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгуулж байлаа. Ер нь “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийн хүрээнд маш олон ажлуудыг эхлүүлээд явж байгаа. Тухайлбал, хүүхдийн тусламжийн 108 утсыг тогтмол үйл ажиллагаатай болгож, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Мөн Нийслэлийн 153 хороонд хүүхэд хамгаалах багийг тогтмол ажиллуулж эхэлсэн. Хүүхэд асрах, хамгаалах байруудын үйл ажиллагааг жигдрүүлсэн. Цаашид хийх зүйл их байна.

Өнөөдөр ч хүүхдийн эрхийг хамгаалах асуудал Нийслэлд тулгамдсан том сорилт болж байна. Төрийн бодлогыг илүү чамбайруулах шаардлага бий. Гэр бүлийн орчинд ч хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Хүчирхийлэл хүрээгээ тэлж, ядуурал нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад ядуурлын түвшин 28 хувьтай байгаа. Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Амьжиргааны түвшин буурахын хэрээр хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэнд, хоол тэжээлийн аюулгүй байдал алдагддаг. Ялангуяа нийслэлийн захын гэр хороололд иргэдийн амьдрал маш хүнд байна. Төр эдгээр иргэдээ, хүүхдүүдээ мартаж болохгүй.  Наранцэцгийн тосоо граммлаж,  талхаа таллаж авдаг өрхүүд олон бий. Ийм нөхцөлд төрөөс эдгээр иргэдэд чиглэсэн зөв бодлого шаардлагатай байна.   

-Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал байнга яригддаг сэдэв. Гэхдээ бодит ажил хийдэг хүн бага байна уу гэж харагддаг. Бодлогын түвшинд асуудлыг шийдэхэд юу тулгамдаад байна вэ?

“Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 5 жил, дэд хөтөлбөр батлагдаад нэг жил болж байна. Энэ хугацаанд хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллыг сайжруулах ажлууд хийгдэж, үр дүнгээ ч өгч эхэлсэн. Гэхдээ цаашид ч хүүхэд рүү чиглэж хийгдэх ёстой ажлууд байсаар л байна. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа дарга нар хүүхдийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн эд эс болсон хүний хөгжил хүүхдийн хөгжлөөс эхэлдэг гэдгийг нэн тэргүүнд ухамсарлаж байж бид хүүхэд рүү чиглэсэн санал санаачлагыг бодит ажил болгож чадна. Таны ярьсанчлан хүүхдийн асуудлыг яриад байгаа ч ажил болгож байгаа нь хомс байгаагийн шалтгаан нь их энгийн. Хүүхэд бол улс орны ирээдүйн баталгаа гэдгийг жинхэнээсээ ойлгож, ухамсарлаад эрүүл аюулгүй, айдасгүй амьдрах орчныг  нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах хүн шийдвэр гаргах түвшинд цөөхөн байгаа юм. Хүүхдийн асуудлыг чухалчилдаг хүмүүс шийдвэр гаргах түвшинд нэмэгдвэл хүүхэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд төсөв мөнгө суулгаж үр дүн гаргах боломж бүрдэнэ. Тухайлбал, “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийн хүрээнд 250 сая төгрөг төсөвлөдөг байсан бол энэ жилийн төсөвт 800 сая төгрөг төсөвлөсөн. Энэ бол дэвшил. Нөгөө талаас хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн хариуцлага, анхаарал халамж хүүхэд хамгаалалд чухал гэдгийг орхигдуулж болохгүй.

-Коронавирусын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байгаа хямралын үед Нийслэлийн төсвөөс шаардлагагүй бүтээн байгуулалтуудын зардлуудыг танаж, иргэддээ зарцуулъя гэсэн саналыг та гаргасан. Өнөө маргаашдаа шаардлагагүй ямар бүтээн байгуулалт байна, иргэдэд тухайн төсөв мөнгийг зарцуулах ямар боломж байна гэж харж байна вэ?

Маш олон боломж бий. 2020 оны Нийслэлийн төсвөөс 8 орчим тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэж болохоор байна. Тухайлбал, энэ жил Зүүн хойд азийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд 3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хил хаагдчихсан энэ үед энэ ажлыг хийх боломжгүй учраас иргэд рүү хандсан ажилд шилжүүлэн зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Аз жаргалтай хотын индексийг дээшлүүлэхэд 1 тэрбум, гадаад томилолтоор явахад 1 тэрбум гэх зэргээр шаардлагагүй урсгал зардлууд олон байна.

Түүнчлэн, 2020 оны хөрөнгө оруулалтын зардлаас 160,7 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой байна. Түр хойшлуулах боломжтой ажлууд олон бий. Тухайлбал, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны барилга барихад 6,8 тэрбум төгрөг, Налайх дүүргийн нутгийн захиргааны ордны барилгад 14,3 тэрбум төгрөг, Нийслэлийн нутгийн захиргааны шинэ барилгын тавилга авахад 2 тэрбум төгрөг гэх зэргээр төсөв хуваарилсан.
Энэ мөнгийг цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд зарцуулах, хоол хүнсний дутагдлыг нөхөх, хүүхдүүдэд витаминлаг зүйлс хэрэглэхэд зориулах шаардлага үүсээд байна. Хүнс тэжээлийн дутагдалд орсон, гэртээ өлсөж, хүнд нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэд байна. Бид барилга байгууламжаас илүү, хамгийн эхний ээлжинд иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих нь чухал. Миний хувьд энэ саналаа  удаа дараа илэрхийлж байгаа.

-ТА НИТХ-д нэлээд “чанга дуутай” төлөөлөгчдийн нэг. Хуульд нийцээгүй, болохгүй байгаа асуудлыг шулуухан хэлж байгаа нь харагддаг. Таны мэргэжлийн онцлог асуудлыг өөрөөр харахад нөлөөлдөг үү?

Анх 2012 онд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсоноос хойш найман жил төлөөлөгчөөр ажиллаа. 2016 оны сонгуулиар иргэд надад дахин итгэл хүлээлгэснээр би төлөөлөгчийн ажлаа хийсээр байна. Энэ бол илүү их итгэл, хариуцлага хүлээлгэсэн явдал гэж ойлгож, иргэдийн санал, хүсэлтийг “хөрсөн дээр” ажил хэрэг болгохын төлөө ажилласаар байна.  Шийдэлгүй асуудал гэж байдаггүй. Хамгийн гол нь иргэдийн саналыг ойроос сонсож, нэг хүнд биш, нийтэд тустай шийдвэр гаргаж, гаргуулж болдог гэдгийг олж харсан гэх үү дээ. Ер нь, иргэд юу хүсч, юуг шаардаж байгааг анзаарахгүйгээр урагшилна гэдэг байж боломгүй зүйл. Би 1996 онд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсөөд, хуульч, өмгөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Хуулийн хүний харах өнцөг, зарчим маань Нийслэлийн иргэдийг төлөөлж, иргэдэд хэрэгтэй, голч шийдвэр гаргахад нэлээн давуу тал болсон гэж боддог.

Бүх юм хуульд нийцэж байх ёстой. Түүнээс биш, 45 төлөөлөгч нийлж суучихаад, гэнэтийн шийдвэр гаргаад байж болохгүй шүү дээ. Миний бие НИТХ дахь Ёс зүйн дэд хороог ахлаж ажилладаг. Улстөрч хүнд байх ёстой хамгийн том зарчим бол ёс зүй, хариуцлага. Нэгэнт иргэдийн итгэл хүлээж, сонгогдсон л бол тэр хүн хэлсэн үг, хийсэн үйлдэл болгондоо хариуцлага хүлээх чадвартай л байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр НИТХ, УИХ-ын аль ч түвшинд ёс зүйн асуудал их яригдаж байна. Наад зах нь ирц. Улстөрч хүн “Сонгууль дөхүүлж байгаад гоё юм ярьчихна. Дахиад итгээд сонгочихно. Тэр хүртэл алдаг оног хуралдаа суугаад аргалчихъя” гэдэг хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. НИТХ байнгын ажиллагаатай, төлөөлөгчдийг бага хугацаанд ихийг амжуулахыг шаарддаг. Тиймээс ч, хууль тогтоомж батлалцах, боловсруулах хэмжээний эрх зүйн мэдлэгтэй, ачаа даах хүн л байх хэрэгтэй. Миний хувьд, зарчимтай байя. Бусдадаа шаардлага тавья. Хамгийн гол нь, сэтгэлтэй ажиллая. Ингэвэл юуг ч бүтээж болно гэсэн зарчмаар асуудалд хандаж ирсэн.

-Та “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал байсан. Тухайн үед автобусны парк өргөтгөл хийж, цахим системд шилжих эхлэлийг тавьж байсан санагдана. Эрчүүдийн гэгдэх салбарыг удирдах амаргүй  байв уу?

Хэрвээ би уяхан,  зөөлөн  зантай эмэгтэй байсан бол халшраад ажлаа өгчихмөөр хүнд үеүд байсан. Гэвч үүрэг даалгавар авчихаад би энэ ажлыг хийж чадахгүй нь гэж хэлэх эрх надад байгаагүй.

 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Автобус-1” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон очсон. Улмаар 2014 онд төрийн өмчит гурван компанийг нэгтгэж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан. Энэ томоохон байгууллагыг удирдаж ажиллах хугацаандаа хамт олонтойгоо хамгийн эхний ээлжинд иргэдэд аюулгүй, ээлтэй үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьсон юм. Нийтийн тээвэр гэдэг өөрөө нийгмийн захиалгат үйлчилгээ учраас парк шинэчлэлтийг амжилттай хийсэн. Мөн ажилчдынхаа ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч чадсан нь бидний ажлын амжилт. “Автобус 1”-ын даргаар ажиллаж байхдаа ч, гурван компани нэгдэж, нэгтгэл болсны дараа удирдаж ажиллахдаа ч тасралтгүй шинэчлэлт хийхийг зорьсон. Ер нь, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нэг цонхоор явуулах, алдагдлыг багасгахын тулд  2014 оны 10 дугаар сард нэгтгэсэн байдаг. Зарим нэг компани нь их хэмжээний алдагдалтай ажиллаж байхад, нөгөө нь ашигтай ажиллаж байсан. НИТХ-аар тогтоол гаргаж, “Зорчигч тээврийн нэгтгэл”  ОНӨААТҮГ-ыг байгуулсан нь оновчтой шийдвэр болж чадсан байдаг. Мөн бид 2012-2016 онд Нийтийн тээврийн салбар цахим системд шилжих эхлэлийг амжилттай тавсан. Өнөөдөр иргэд смарт карт уншуулаад л автобусаар хялбар зорчдог болсон шүү дээ. Анх удаа томоохон цогц шинэчлэлийн ажлыг зоригтой эхлүүлж чадсандаа баяртай байдаг.

-Улстөрчид сонгогдсон тойрогтоо үг хэлж, хурал хийх гэж л очдог. Бодитоор ажил хийхгүй байна гэх шүүмжлэл бий. Та сонгогчиддоо ойр ажиллаж чадсан уу?

НИТХ-ын төлөөлөгч гэдэг сонгогдсон тойргийнхоо иргэдэд хамгийн эхний ээлжинд эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй. Иргэдийн зүгээс ч  ахмадын чийрэгжүүлэлтийн төв, хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгөөч гэсэн хүсэлт маш их ирүүлж байсан. Ингээд Баянгол дүүргийн есдүгээр хороондоо ая тухтай орчин бүрдүүлсэн, хүүхдийн тоглоомын томоохон талбайг барьж, ашиглалтад оруулсан. Энэ мэт иргэдийн саналын дагуу шийдвэрлэсэн маш олон ажил бий. Ер нь, дүүргийн ИТХ-ын  төлөөлөгч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн гэсэн  төлөөллийн гурван шатлал бий шүү дээ. Энэ дундаа НИТХ бол хамгийн хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг. Улстөрч, төлөөлөгч хүн иргэд “юу гэж хэлэв, юу хүсэв” гэдгийг сонсож, шийдвэр гаргуулах үүрэгтэй. Яг асуудал дунд, иргэдийн амьдрал дунд орж ажиллахыг шаарддаг. Энэ чиг шугамаа алдахгүй юмсан гэж хичээж ажиллаж ирлээ. Хамгийн гол нь, асуудлыг жижгээс эхэлж шийдэх боломж байна гэдгийг Баянгол дүүргээс олж харсан. Энэ сайн жишгийг бусад дүүрэг, хороодод хэрэгжүүлэх боломжтойг анзаарсан.

-Ярилцсанд баярлалаа.

https://www.facebook.com/Odontungalagts/videos/257801342097773

 

x