Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

ikon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2020 оны 05 дугаар сарын 31-ний 20:00 цагаа­с 6 дугаар сарын 1-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус дулаан.

Бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус,  өдөртөө 19-21 градус дулаан байна.

6 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  • Зургаадугаар сарын 2-нд  зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудийн нутгийн зарим газраар
  • 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
  • 4, 5-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

2-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх төлөв гарчээ.

 


Эх сурвалж: ЦУОШГ