Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

"Ta tsahimaar baraa hudaldan avdag bol (online shop) sudalgaand hamragdana uu. Link https://tinyurl.com/yc8kazq2 40 huniig uramshuulna. Lavlah utas: 11-323243" гэсэн мессэж иргэдийн гар утсанд ирж байгаа.

Энэ тухай тайлбарыг Монголбанкнаас гаргажээ.

Уг тайлбарт:

Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энд линкийг дарж судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно. гэсэн байна.