Бодлогод залуусын хяналт ТББ-аас “Бодлогод нөлөөлцгөөе, Залуус аа!” нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь сэдэвт тэтгэлгийн уралдааныг зарлаж байна. Залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг таниулах, шийдвэрлүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ыг энэхүү тэтгэлгийн уралдаанд саналаа ирүүлэхийг урья.
Энэхүү тэтгэлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, Азийн Сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд олгох болно.
НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ БҮТЭЭЛЧЭЭР АШИГЛАХ гэдэг нь эмэгтэйчүүд, залуучууд өөрсдөд тулгамдаж буй асуудлыг урлаг болон сонирхолтой хэлбэр, залуучуудын үг хэллэгээр илэрхийлэх бүтээлч, сошиал медиа арга хэмжээ юм. Жишээ нь, TEDx, comedy night, debates, social talk, music performances гэх мэтээр чөлөөтэй сэтгэж боломжтой.
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 5-р сарын 30-ны 14:30 цагт Бодлогод залуусын хяналт ТББ-ын пэйжээр лайв видео хийж танилцуулна.
Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлгийн төсвийг тус бүр 2-3 сая төгрөгт багтаан, зардлын тооцоог дэлгэрэнгүй ирүүлсэн байх.
Хугацаа:
• Өргөдөл хүлээн авах 6-р сарын 3-ны 9:00 цаг хүртэл https://form.jotform.com/201489320218451?fbclid=IwAR0u2xazE9C8ikUdnBWsrDo5-hRJHpMB4ZXxB8y933Q6czedD7X9oYctCzY анкетаар хүлээн авна.
• Шалгарсан тэтгэлгүүд хэрэгжүүлэх хугацаа 6-р сарын 8-22-ны хооронд байна.
• Тайлагнах хугацаа 6-р сарын 23-25-нд байна.
Тэтгэлгийн өргөдлийн агуулгад тавигдах шаардлага:
Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:
Жич: Мөн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, чадавхжсан бол давуу тал болно (Глоб интернэшнл төв, Сонгогчийн боловсрол төв, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Зориг сан, Түгээмэл хөгжил төв, Цогц хөгжлийн үндэсний төв)